ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 стандартын шаардлагыг бүрэн хангажээ

админ
2019 оны 7 сарын 30

ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг амжилттай нэвтрүүлжээ. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн ба Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгуудад өнгөрсөн оноос эхэлж олон улсын ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг нэвтрүүлж эхэлсэн.

Тиймээс энэ сарын 24-27-ны өдрүүдэд ХБНГУ-ын DQS компанийн тэргүүлэх аудитор үнэлгээ хийсэн аж. Үнэлгээгээр ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг ямар нэг анхааруулга, сайжруулах зөвлөмжгүйгээр 100% хангасан болохыг магадласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606229
0 эможи

keyboard_arrow_up