Улсын гуравдугаар төв эмнэлэгт хяналтын монитор бэлэглэлээ

админ
2019 оны 7 сарын 25

“Ээжүүдийн групп”-ийн хамт олон УГТЭ-т хяналтын монитор бэлэглэв

Өчигдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн “Эх, хүүхдийн өрөө”-нд зориулж БНСУ-д ажиллаж, амьдарч буй “Ээжүүдийн групп”-ийн хамт олон хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий хяналтын мониторыг бэлэглэжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасагт жил дунджаар 15 орчим харвалттай жирэмсэн болон төрсөний дараах эх хэвтэн эмчлүүлдэг бөгөөд “Эх, хүүхдийн өрөө”-г шинээр тохижуулснаар эмчилгээ, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх боломж ийнхүү бүрдлээ.

Тус өрөөнд хяналтын мониторыг бэлэглэсэн БНСУ-ын “Данкүүк” их сургуулийн “Нанобио” анагаахын сургуулийн эдийн засгийн инженерчлэлийн лабораторд судлаач, профессороор ажиллаж буй доктор Д.Хандмаагаар ахлуулсан “Ээжүүдийн групп”-ын хамт олонд УГТЭ-ийн Харвалтын тасаг болон нийт хамт олны зүгээс талархал илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606112
1 эможи

keyboard_arrow_up