БАЯРТ МЭДЭЭ: “Энэрэнгүй үйлстэн хотхон“-ны 105 айлын орон сууцны шавыг тавилаа

2019 оны 7 сарын 09

Arslan.mn

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр буюу энэ сарын 7-ны билэгт сайн өдөр Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан "Энэрэнгүй үйлстэн хотхон"-ны нэгдүгээр ээлжний 105 айлын орон сууцны шав тавих ёслол  болж өнгөрлөө. Уг хотхоныг Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны захиалгаар Ариун-Очир ХХК барьж гүйцэтгэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү  "Энэрэнгүй үйлстэн хотхон" нь 2020 оны 2-р улиралд ашиглалтанд орох бөгөөд 105 айл орон сууцны түлхүүрээ гардан авах юм байна. Уг  төслийн хүрээнд нийт 315 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Ямартай ч эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан тохилог, боломжийн өртөгтэй,тав тухыг хангасан орон сууц удахгүй сүндэрлэн босох баярт үйл явдал болох нь. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: МЭМАҮЭХ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605770
1 эможи

keyboard_arrow_up