ЭМДС-аас зүрх судасны эмийг 34-81 хувиар хөнгөлжээ

2019 оны 7 сарын 04

Arslan.mn

Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад өөрчлөлт оруулж, ахмад настнуудын хэрэглэдэг зүрх судас, тархины цусан хангамжийг сайжруулах эмүүдийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлж байгаа талаар ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шинэчилсэн жагсаалтаар зүрх судасны эмгэг, даралт бууруулах, ходоод элэг, цөсний өвчний үед зонхилон хэрэглэх болон тархины цусан хангамж сайжруулах зэрэг өргөн хэрэглээний 62 нэрийн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмж, 17 нэрийн эмийг шинээр нэмж, эм ханган нийлүүлэх байгууллагуудтай эмийн үнийг бууруулах талаар уулзалт, хэлэлцээ хийснээр 58 нэрийн эмийн үнийн дээд хязгаарыг бууруулжээ.

Мөн эрүүл мэндийн салбарын “Ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх” зорилтын хүрээнд 120 нэрийн эмийн хөнгөлөлтийг нэмэгдүүлж, шинээр нэмж, үнийн дээд хязгаарыг бууруулсан байна. 

Өнгөрсөн онд ЭМДС-гаас эмийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын дийлэнх буюу 72 хувийг 0-5 насны хүүхдүүд болон 50-аас дээш насны иргэд эзэлж байна. Үүн дотроо 58 хувийг 50-аас дээш насны иргэд эзэлсэн байна. Ахмадууд зүрх судасны өвчний эмийг зонхилон авдаг аж.

Arslan.mn

2018 онд эмийн үнийн хөнгөлөлтөд 37.8 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2019 онд 33.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд энэ нь өнгөрсөн жилээс 5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм байна. 

ЭМДС 2018 онд 800 гаруй эмийн сантай гэрээтэйгээр иргэдэд даатгалаар хөнгөлөлт үзүүлж байсан бол энэ онд улсын хэмжээнд 1,026 эмийн сантай гэрээ байгуулсан. 400 гаруй эмийн сангаар тоог нэмэгдүүлэн эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг үзүүлж байгаа нь иргэдэд илүү ойртох, хүртээмжийг сайжруулах зорилготой.

Хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сангийн хаяг байршил, утасны дугаар зэрэг мэдээллийг ЭМДЕГ-ын 70101128 дугаарын утсаар холбогдож авах, мөн тус газрын emd.gov.mn вэб сайтын Эмийн сангийн төсөв цэснээс шууд харах боломжтой юм байна.

2019 онд даатгуулагчдад олгох хөнгөлөлттэй эмийн  жагсаалтыг ЭНД дарж харах боломжтой. 

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605598
3 эможи

keyboard_arrow_up