Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн БНСУ-ын Парламентийн гишүүн Ким Ён Жү, Ёндон Пу дүүргийн засаг дарга Чэ Хён Жү нарыг хүлээн авч уулзлаа

админ
2019 оны 5 сарын 27

Arslan.mn

Өнөөдөр Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн БНСУ-ын Парламентийн гишүүн Ким Ён Жү, Ёндонпу дүүргийн засаг дарга Чэ Хён Ил тэргүүтэй төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав.
Монгол Улс, БНСУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжихийн хирээр БНСУ-д зорчих Монгол иргэдийн тоо, ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад эмчилгээ хийлгэж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зарим хөнгөлөлтийг үзүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар талууд санал солилцов.
Arslan.mnЁндонпу дүүргийн хувьд Инчон олон улсын нисэх буудалтай хамгийн ойр оршдог бөгөөд санхүү, эдийн засгийн төдийгүй эрүүл мэндийн аялал жуулчлалын төв болон хөгжсөн дүүрэг юм байна.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
604016
1 эможи

keyboard_arrow_up