Л.Бямбасүрэн: Эрүүл мэндийн төлөө цаг наргүй явж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг үгүйсгэж, дайрсан жагсаал болсон

админ
2019 оны 5 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн 15 дугаар сургууль дээр үүсээд байгаа сүрьеэгийн халдвартай холбоотойгоор ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан, АН-аас жагсаал зохион байгууллаа. Тэгвэл энэ үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.  Хуралд Дэд сайд Л.Бямбасүрэн, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Я.Амаржаргал, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа нар оролцож, үүсээд буй нөхцөл байдалд хариу тайлбар өгч , хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчдын нөр их хөдөлмөрийг улс төртэй хольж хутган, ажил цалгардуулахгүй байхыг хүслээ. Мөн энэ үеэр  салбарт хийгдэж буй томоохон ажлуудаас онцлон танилцуулсан юм. 

Arslan.mn

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн: "Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас албан ёсны мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзлээ. Хэвлэл мэдээллийнхэн болж буй нөхцөл байдалтай холбогдуулан үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл хүргэх байх гэж найдаж байна.  Өнөөдөр АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа шаардлага ирүүлсэн байгаа. Тус шаардлагад Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг дурдсан байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэн бүрийг жил болгон урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэж заасан.  Харин энэ урьдчилан сэргийлэх үзлэг хийгдээд явж байна. Иргэдийн насны ангиллаар таван бүлэгт хийгдэж байна.

  • 18 нас
  • 34-35 нас
  • 35-45 нас
  • 45-64
  • 65-наас дээш гэсэн ангиллаар эрүүл мэндийн үзлэг хийгдэж байгаа.

Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Эх хүүхдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн үр дүнд эх хүүхдийн эндэгдэл буурсан үзүүлэлттэй гарсан. 

Мөн алслагдсан орон нутагт явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тал дээр хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, орон нутагт мобайл технологи нэвтэрч эхэлсэн. Ингэснээр бүх иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэж байгаа аж.

Өнөөдөр яамны гадаа 20 гаруй хүнтэй жагсаал болсон. Хэдийгээр зөвшөөрөл аваад хийж байгаа ч гэсэн иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй явж байгаа эмч, эмнэлгийн ажилчдыг үгүйсгэж, дайрсан жагсаал болсон." гэлээ.

Сүрьеэгийн халдварын талаар Эрүүл Мэндийн Яамны Нийгэм эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхзаяа:

 “Халдварт сүрьеэтэй холбоотой асуудлуудал дээр  2018-2019 онд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шинэ шатанд хүрч ажилласан. Эрүүл мэндийн боловсрол олгох ажил зогсонги байдалд байсныг 2018 оны хичээлийн жилээс эхлэн ЕБС-иудад сургалтууд зохион байгуулснаар хөдөлгөөнд оруулсан. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр мэдээллүүдийг ихээр хүргэж байгаа.

2018 оноос эхлэн 18-аас дээш насны нийт 86,000 гаруй хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан ба үүнээс өөрчлөлттэй, өвчлөлийн шинж чанартай 207 тохиолдол бүртгэгдсэн. Улаанбурхан өвчний тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалтын сайн зохион байгуулсан хэрэг.

Сүрьеэ өвчнөөр хэн ч өвдөж болно. Сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улс төржүүлээд байгаач ээ. Энэ үүсгээд буй нөхцөл байдал нь ялгаварлан гадуурхлыг дэвэргэж, хүүхдүүдийн ирээдүйд сөргөөр нөлөөлөх аюултай шүү дээ.

Энэ зүйл өвчин болохоос биш улс төр хийх сэдэв биш. Тиймээс эцэг эхчүүд маань ухаантай байж эрүүл мэндийн ажилтнуудтайгаа хамтран ажиллахыг хүсэж байна.

ДЭМБ-ын улс орнуудад өгсөн зөвлөмж, халдварт өвчнөөс сэргийлэн хянах үндэсний хөтөлбөр мөн манай улсын сүрьеэгийн мэргэжлийн салбар зөвлөл дүгнэлтээ гаргаад энэ жил ЕБС-иудад сүрьеэгийн илрүүлэг үзлэгийг зохион байгуулсан. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Түүнээс биш  одоо л зөвхөн гараад байгаа өвчин биш. АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанааг дэд сайд байхад хүртэл энэ өвчин байсаар л ирсэн. Уг нь мэдэж баймаар.

Бид авах ёстой арга хэмжээгээ аван,  ажлаа хийгээд явж байна.

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд гарсан сүрьеэгийн өвчлөлийг тус дүүргийн эрүүл мэндийн төв нь хариуцан ажиллаж байгаа. Төв аймагт гарсан өвчлөлийг мөн  аймгийн эрүүл мэндийн төв нь мэргэжлийн багтай хамтран ажилласны дүнд өнөөдөр бүх хүүхдүүд эмчилгээндээ хамрагдаж, эцэг эхчүүд нь хамтарч ажиллаад явж байна. Цаашид ч бид сургуулийн үзлэгийг төлөвлөгөөтэй зохион байгуулж, илрүүлгийн ажлыг эрчимжүүлнэ. Сүрьеэ өвчнийг эрт оношилж эмчилнэ. Сүрьеэ жилд дунджаар 4,000 орчим бүртгэгддэг." гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603894
0 эможи

Зочин
2019-06-07 13:04
ХУД ийн 15 сургуулийн сурагчидыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж сүрьеэ өвчинг илрүүлсэн дүүргийн эмч нар сайн ажилласанд баяр хүргэе
zochin
2019-05-23 22:52
авилгачин авгайчуждаар дүүрсэн эрүүл мэндийн яам мэргэжлийн бус сайд руу юууу
zochin
2019-05-23 22:52
цаг нэргүй авилга авахын төлөө улайран ажилласан яамны хэдэн автлгачингууд ыг уу ха ха
Л.Бямбасүрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up