Мэргэжлийн сургалтын багийн хамт олныг ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн хүлээн авч уулзлаа

2019 оны 5 сарын 16

Arslan.mn

Туул Ротари клуб болон Олон улсын Ротари сангийн дэмжлэгтэйгээр БНЭУ-ын нарийн мэргэжлийн сургалтын баг 2017 оны 9 дүгээр сараас эхлэн Монгол Улсад хүрэлцэн ирж Шастины Нэрэмжит Улсын III төв эмнэлэг, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ, Амгалан амаржих газар зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад ажлын байран дахь гардан үйлдэл бүхий мэргэшлийн дагалдуулах сургалт, семинар зохион байгуулах болсон ба уг багийн 16 эмч, 8 сайн дурын ажилтан бүхий ээлжит баг энэ удаад УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ болон Амгалан амаржих газарт ажиллаад буцаж байна. Энэ удаагийн томилолтын хүрээнд монгол эмч мэргэжилтнүүдийн хамт нийт 70 гаруй мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэн дээрх эмнэлгүүдэд нэн шаардлагатай 115 сая төгрөгний тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт хандивлажээ.

Мэргэжлийн сургалтын багийн хамт олныг Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр төслийн удирдагч ноён Ражендра Сабу, төслийн захирал ноён Мадухар Малотра, эмч нарын багийн ахлагч Доктор Бану Партар Син Пармар нарыг Эрүүл мэндийн яамны Хүндэт медалиар шагнаж, багийн бусад эмч, сайн дурын ажилтнуудад талархлын бичиг гардуулав.
Уулзалтын төгсгөлд төслийн удирдагч ноён Ражендра Сабу Шастины Нэрэмжит Улсын III төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ГССҮТ болон Амгалан амаржих газрын удирдлага, эмч мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүсэж талархал илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603605
0 эможи

keyboard_arrow_up