“Дутуу нярайн ретинопати ба хүчилтөрөгч эмчилгээ” цахим сургалт боллоо

2018 оны 11 сарын 20

Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 17-ны өдөр дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг уламжлалтай. Уг өдрийг тохиолдуулан ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба, Нүдний мэс заслын тасаг, Нярайн эрчимт эмчилгээний тасгууд хамтран “Дутуу нярайн ретинопати ба хүчилтөрөгч эмчилгээ”цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Цахим сургалтанд ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Наранцэцэг, Нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч М.Алтанхүү, их эмч Ч.Цэнгэлмаа, Тандалт судалгааны алба, амаржих газруудын нярайн эмч, 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нярай, хүүхэд, нүдний эмч, сувилагч, өрхийн эмч нар бүхий 123 мэргэжилтэн оролцлоо. 
     Уг цахим сургалтыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, Нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч М.Алтанхүү нар нээж, Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Наранцэцэг, Нүдний мэс заслын тасгийн их эмч Ч.Цэнгэлмаа нар “Дутуу нярайн ретинопати”, “Нярайн хүчилтөрөгч эмчилгээ, хяналт” сэдвээр онолын мэдээлэл хийлээ.
 
Сургалтын үеэр оролцогсдын сонирхсон асуултанд Нүдний мэс заслын тасаг, Нярайн эрчимт эмчилгээний тасаг, Тандалт судалгааны албаны эмч ажилчид хариулж,  санал солилцов.  Дутуу нярайн нүдний торлогийн эмгэгийг эрт илрүүлж, илрүүлсэн тохиолдолд нярайг хугацаа алдалгүй ЭХЭМҮТ-д илгээснээр дутуу нярайг эмчилгээнд эрт хамруулах, тэдний эмгэгийн онцлогоос шалтгаалан хүчилтөрөгч эмчилгээг тохирох түвшинд зөв өгөх тухай мэдээллийг оролцогчдод танилцуулсан ач холбогдолтой сургалт боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
597342
3 эможи

keyboard_arrow_up