Экологийн дайсан “Эко”-гийн С.Нямдаваа

2019 оны 7 сарын 08

С.Нямдаваа зурган илэрцүүд

Барилгын салбарт тэрдундаа үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулна гэдэг цаад утгаараа бол маш өндөр хариуцлага. Гэтэл энэхүү хариуцлага, олон нийтийн итгэлийг хөсөрдүүлэгч “Экоконстракшн”-ы асуудал тэдний барилгад амьдарч буй иргэдийн гомдол, энд тэнд барьж орон сууц, хотхоных нь ойр тойронд амьдрагсад, төр, засаг, хууль шүүхийн байгууллагын танхимд ч дуулдах болсоор удсан.

Төрөөс “Экоконстракшн”-д итгэл үзүүлэхдээ  Засгийн газрын 2005 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан "40 000 орон  сууц"  хөтөлбөрийн үйл ажиллагааны дагуу Хан-Уул дүүрэг дэх “Маршал цогцолбор”-ыг барьж байгуулах эрхийг олгосон байдаг. Мэдээж орон сууцжуулах хөтөлбөр учраас тодорхой хэмжээгээр хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр “ивээн тэтгэсэн”.Харамсалтай нь өнөөх нь ёстой л “даварсаар даварсаар Давгын оронд” гэгчээр чухам сүрхий хотхон нь хүртэл сүүлийн үед оршин суугчдынхаа гомдлыг дийлэхээ байсан “Маршал таун”.Цагтаа 1200-2000 ам.доллараар үнэлгэдэж байсан энэ байрны зоорийн давхраас хөрсний ус нэвчих болсоор удсан. Оршин суугчдын зүгээс “Эко констракшн”-ны захиргаанд нөхцөл байдалтай танилцах, арга  хэмжээ авч өгнө үү гэсэн албан бичгийг удаа дараа хүргүүлсэн ч тоодоггүй гэнэ. Тоох ч үгүй биз. Зарсан бол “бадан пад” байлгүй.

Угаасаа “Эко”-гийн С.Нямдавааг орон сууц худалдаж авсан оршин суугчид байтугай олон төсөл, хөтөлбөр өгсөн төр, засгийнхан ч эрж хайгаад олддоггүй тухай УИХ-ын чуулган дээр хүртэл яригдаж байв. Тодруулбал, 2011 онд Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Мөнх-Оргил гишүүн “Экоконстракшн”-ы захирал Нямдаваа гэдэг хүнийг эрээд олохгүй байна гэж ярьж байсан шүү дээ нөгөө сонгогчид нь шахаад байдаг. Хотоос сонгогдсон гишүүд нь эрээд олдохгүй байна гэж байна шүү дээ.Ингээд ийм том дарга нарын ивээлд орчихсон энэ компаниуд бол бүр хулхи байшин барьж байгаа юм.Түрүүн ус үер болоход цаад жил тэр “Экоконстракшн”-ы чинь том байшин тэр машинуудыг бүр шалчийтал нь дарчихсан юм зурагтаар гарч байсан биз дээ.Ийм аюул дунд амьдарч байгаа юм.Шинэ байшин гээд зардаг, нэг жилийн дараа ус гоожоод нөгөөдөх нь засварт ордог.Тэгэхээр бид нар энэ хуулиар ямар хариуцлагын тогтолцоонууд бий болгох вэ.Ийм хулхи компаниудыг дампууруулдаг, тэр нь өөр компани байгуулаад гарсан ч тэр инженер, тэр улсууд нь ил тод ингээд зарлагдаж байдаг ийм ийм механизмууд байхгүй бол дахиад хулхидуулаад л бид нар тэр байшинг авах магадлал өндөр байгаа юм.” хэмээн бухимдаж байжээ.

Тэдний чанаргүйн дээр төлөвлөлтөөс өөрчилж барьдаг бас нэгэн жишээ бол БГД-ийн тавдугаар хороонд байрлах “Тэмүүлэл” хотхон. Анх өөд, өөдөөс нь харуулсан хоёр орон сууц барих гэж байснаа гэнэтхэн л орох, гарах гарцыг нь ашиглаад дахиад нэг орц барьчихсан байгаа юм. Түүнийг улсын комисс хүлээж аваад, аль хэдийн айлууд нь нүүгээд орчих.

Үүнийг нь 2014 онд хотын дарга байсан Э.Бат-Үүл “Иргэдийн авч байгаа үнэт хөрөнгө чанартай байх ёстой. Би тэргуравдугаар эмнэлгийн хажуугийн “Экоконстракшн”-ы байрыг хараад “Хүмүүст ийм юм хийж өгөөд байхдаа яах вэ” л гэж бодсон.Хуаран юм уу хаашаа юм бүү мэд” бухимдаж л байсан.Үнэхээр ч тэр хотхон нь салхилах байтугай тааваараа алхах ч талбайгүй л дээ.

Энэ мэтээр “Эко”-гийн С.Нямдаваа хэний ч өмнө хариуцлага хүлээх гэдгийг тоодоггүй нэгэн бололтой. Өнгөрсөн сард л гэхэд Зайсан, Туул гол орчмын орон сууцнуудын доороос хөрсний ус нэвчиж, түүнийг нь шууд Туул гол руу цутгаж байгаа талаар албаныхан хэлж байсан. Энэ нь эргээд байгаль экологид сөрөг нөлөөтэй гэдгийг тайлбарлаж байв.

“Экоконстракшн”-ы хувьд хөрсний усыг тоохгүй байж мэдэх л байх. Үерийн даланг үл тоон барилгын ажил явуулж байгаа хүмүүст нэгэнтхүлээлгээд өгчихсөн барилгын доороос ус нэвчих бол хамаагүй гэж тооцоолоо биз. Гэвч тэрхүү хотхон нь улсаас ихээхэн итгэл хүлээлгэж, бондын мөнгөөр санхүүжилт хийгдсэн томоохон хөтөлбөрийн нэгээхэн хэсэг байдаг. Харамсалтай нь С.Нямдаваа гэгч нь чанаргүй барилгаа тансаг зэрэглэлийн гэдэг үгээр чимж, өдгөө худалдан авалт хийсэн оршин суугчид хохирч үлдэх магадлалтай. Ядахад С.Нямдаваагийн аргаар чанартай, тансаг зэрэглэлийнх гээд заръя ч гэх нь ээ одоо “Экоконстракшн”-ы орон сууцны чанарыг хүн бүр мэддэг болсон болохоор зах зээлд борлуулагдахаасаа өнгөрсөн болов уу.  

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605707
1 эможи

Зочин
2019-07-08 12:22
Энэ хүнийг дийлдэг ТӨР ЗАСАГ ГЭЖ АЛГА УУ
keyboard_arrow_up