“Сахал” Д.Эрдэнэбилэг Эрдэнэтийн 49 хувийг Сингапурт бүртгэлтэй компанидаа шилжүүлсэн үү!

2019 оны 3 сарын 11

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг ЭЦА-наас авч гарлаа Arslan.mn

“Эрдэнэт”-ийн мөнгөөр “Эрдэнэт”-ийг өөрийн болгох луйварийг хийсэн эрхмүүд өнгөрсөн долоо хоногт элдэв янзын мэдэгдэл хийж ард түмэнд өөрсдийгөө буруугүй мэтээр тайлбарлаж өрөвдүүлэх тактикийг хэрэглэсэн ч бүтэлгүйтэв. Яг үнэндээ Монгол Улсыг 40 жил тэжээж ирсэн саалийн үнээний 49 хувийг худалдаж авсан 27 настай Ц.Пүрэвтүвшин гэх залуу яаж энэ их мөнгийг ямар санхүүгийн эх үүсвэрээр худалдаж авсан бэ гэдгийг л Монголын ард түмэн сонирхож мэдвэл зохих ёстой мэдээллийнхээ дөнгөж 40-хөн хувийг мэдэж авсан хэрэг. Ингэж хэлэхийн учир нь Ц.Пүрэвтүвшин 2010 онд МУИС-ийн хуулийн ангийг төгссөн жилээ Худалдаа хөгжлийн банкны Хуулийн хэлтэст ажилд орж ийнхүү сахал хочит Д.Эрдэнэбилэгийн хараанд өртөж энэ том дуулианы эзэн болжээ.

49-ийнхний бас нэгэн ноцтой луйвар

Хэдийгээр өнгөн дээрээ Ц.Пүрэвтүвшин мэт боловч энэ бүх ажиллагааны цаана Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн бий гэдгийг тэнэг хүн ч ойлгох асуудал. Тиймээс л “Эрдэнэт” үйлдвэр тойрсон бүх зүйл энэ хүнээр дамжсан гэдэг нь бодит үнэн. Өнөөдөр бид зөвхөн Эрдэнэтийг Эрдэнэтийн мөнгөөр авсан гэх асуудлыг л ярьж байгаа болохоос бус тус компанийг Сингапур улсад бүртгэлтэй “ERDENET CORP PTE” LTD компанид Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдахаар завдсан тухайг төдийлөн сонирхоогүй. Тиймээс цагаан дээр хараар бичигдсэн энэ гэрээг ч хууль хяналтынхан сайтар шалгах хэрэгтэй байх. Өөрөөр хэлбэл өнгөрсөн нэгдүгээр сарын 11-ны өдөр Ц.Пүрэвтүвшин өөрийн эзэмшлийн Сингапурт бүртгэлтэй “ERDENET CORP PTE” компанид зарсан гэсэн үг. Угтаа бол Ц.Пүрэвтүвшингийн эзэд түүний гараар “Монголиан коппер корпорейшн” гэсэн албан бланкан дээр гарын үсэг зуруулж Сингапурт зарсан нэрийдлээр Эрдэнэтийн 49 хувийг Монголын ард түмний мэдлээс гаргахыг оролдсон гэсэн үг. Хамгийн аймшигтай нь тэд Сингапурт бүртгэлтэй өөрсдийн компанидаа Ц.Пүрэвтүвшинг ашигласан шигээ бас л 1995 онд төрсөн 24 настай Б. Номиндарь гэх бүсгүйг төлөөлүүлэн компанийн хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээ хийсэн тухайг та бүхэн доорх баримтаас харна уу.

Хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээг өнгөрсөн сарын 14-нд хийжээ. Тус гэрээнд 24 настай Б.Номиндарь яаж төлөөлсөн тухайг гэрчлэх баримт 

Хамгийн эхний хэсэгт Б.Номиндарь 112 тэрбум төгрөг (42 сая ам.доллар) төлөхөөр тохиролцжээ.

Монголын Зэс корпораци ХХК-ийн шинэчлэгдсэн дүрэм

Уг гэрээний 4.2-т  тусгагдсан хамгийн чухал заалтыг та анхааралтай уншина уу. 

Эдгээр баримтуудыг Сингапурын ACRA нягтлан бодох болон компани хариуцсан эрх бүхий байгууллага-ын албан ёсны хуудсаас татаж авав.

Таны харж байгаачлан Сингапурт бүртгэлтэй Эрдэнэт Корпораци хувьцаагаар хязгаарлагдах хувийн компани (Erdenet Corp PRE LTD) нь өмнө Монголын зэс корпораци ХХХК (МСС PTE LTD) гэх нэртэй байсан бөгөөд нэрээ 2018 оны 10 сарын 12-нд Эрдэнэт болгон өөрчилжээ. 

Баримт: Acra.gov.sg

Баримт: Acra.gov.sg

 

Ямартай ч тэдний луйвар энэ мэтээр цааш үргэлжлэх болно.

Бид дараагийн дугаартаа “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн медиа компанийг удирддаг Э.Долгионы төрсөн дүү Э.Дөлгөөн “Гацууртын" ордыг" 35 сая ам.доллараар худалдан авсан “OZD ASIA PTE” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй тухай мэдээлэл яагаад цацагдах болсоныг мэдээллэх болно.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
600994
4 эможи

Zochin
2019-03-11 15:54
Shudarga unen ylna. Mongol ylna gedegt itgej baina.
keyboard_arrow_up