ЭЕШ: Монгол хэлний хичээлийн ирц болон дээд оноо англи хэлнээс бага байна

2021 оны 8 сарын 23

Arslan.mn

Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр ЭЕШ дууссантай холбоотой мэдээлэл өглөө. ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн ч шалгалтаа өгөөгүй сурагч олон байгаа бөгөөд хичээл бүрийн ирцийн талаар мэдээлсэн юм.

Монгол хэлний шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчдын 82 хувь нь шалгалтдаа хамрагдсан бол англи хэлний хичээлийн ирц 91 хувьтай байна.

Мөн англи хэлний хичээл дээр 100 оноо авсан 11 шалгуулагч байсан бол монгол хэлний хичээл дээр 100 оноо авсан шалгуулагч байгаагүй бөгөөд дээд тал нь 97 оноо авсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630046
0 эможи

Зочин
2021-08-23 08:13
Монгол хэлэндээ муу байгаадаа биш, харин Монгол хэлний ЭЕШ-н дүн шаардах мэргэжил нь цөөхөн учраас тэгж байгаа юм.
keyboard_arrow_up