Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад гурав хоног үлдлээ

2021 оны 5 сарын 03

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл тавдугаар сарын 5-ны 18:00 цагт хаагдана. Өөрөөр хэлбэл, их дээд сургуульд элсэх эрхийн шалгалтын бүртгэл дуусахад гурав хоногийн хугацаа үлдээд байна. 

Ерөнхий боловсролын сургуулийг төгсөгч та Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлээрэй. Хэрэв бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажихыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626403
0 эможи

keyboard_arrow_up