Орон нутгийн цэцэрлэг, ЕБС-ийн хичээл ӨНӨӨДРӨӨС танхимаар эхэлнэ

2021 оны 3 сарын 01

Arslan.mn

Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээл танхимаар өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэллээ.

Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь  хамрагдахаа сонгох юм.

Ингэхдээ  халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай бөгөөд нэг ангид суух сурагчдын тоог 20 дээр нэмэх, хасах 5 байхаар түр журам зохицуулжээ.

Харин орон нутгаас нийслэлд ирж гацсан сурагчид байвал хот хоорондын хөдөлгөөн нээгдсэний дараагаар аюулгүй байдлаа ханган нутагтаа очсоны дараагаар танхимын хичээлдээ хамрагдах боломжтой юм.

Түүнчлэн орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
624080
4 эможи

Зочин
2022-04-10 16:00
Хүүхдийн амрах ёстой
keyboard_arrow_up