Хичээлийн шинэ жилийн нээлт болохгүй

админ
2020 оны 8 сарын 30

Arslan.mn

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил цар тахлын үед хичээл, сургууль орж байгаагаар онцлог тул уламжлалт хэлбэрээр нээлтийн арга хэмжээ болохгүй. Харин хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон бүтээлч хэлбэрээр видео, контент бэлтгэж болохыг салбарын яамнаас зөвлөж буй.

Есдүгээр сарын 1-нд  сурагчид 08:00 цагаас  хичээлдээ орох  бөгөөд хуваарийн дагуу танхимаар хичээллэхээр болж байна. Халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс сурагч хоорондын 1-1.5 метр зай барихаар тооцож нэг ангид 25 хүүхэд суралцахаар болж байна. Өөрөөр хэлбэл, ширээ бүрт нэг хүүхэд суухаар болж байгаа юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 08 сарын 16-ны өдрийн А/17 дугаар тушаалын дагуу эцэг эх асран хамгаалагчид анхааруулах зүйлс:

1. Онцгой нөхцөл байдалд хичээллэх үед гадны хүнийг хичээлийн болон дотуур байранд нэвтрүүлэхгүй.
2. Эцэг эх, асран хамгаалагч хүүхдэдээ амны хаалт, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэж өгнө.
3. Хичээлд ирэхээс өмнө хүүхдэд цай, хоол идүүлсэн байна.
4. Суралцагч гэрээсээ ус, ундааны зүйл, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэн ирсэн тохиолдолд өөр хоорондоо дамжуулан хэрэглэхгүй.
5. Хүүхэд бүр усны сав, аяга, гарын алчууртай байна.
6. Эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ биеийн байдлыг тогтмол ажиглаж өвдсөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хичээлд явуулахгүй байх арга хэмжээ авна. Хүүхдийнхээ танхимын хичээлийн хуваарьтай танилцаж, Гэр-сургууль-гэр” маршрутыг мөрдүүлнэ.
7. Бага ангийн суралцагчийг хүлээн авах, тарах үйл ажиллагааг сургуулийн орох, гарах хаалгаар хүүхдээ хүлээлгэн өгч, авна.
8. Халуурсан, ханиалгасан, нүд улайсан гэх зэрэг шинж тэмдэг илэрсэн суралцагчийг тухайн өдрийн хичээлээс чөлөөлж, эцэг эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгнө.
9. Суралцагч өөр хоорондоо бал, үзэг, цаас, ном дэвтэр, гар утас гэх мэт аливаа хэрэглэгдэхүүнийг дамжуулан хэрэглэхийг хориглоно.
10. Хичээл сургалтын үеэр ханиалгах, халуурах, хоолой өвдөх, амьсгал давчдах гэх зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн үед анхан шатны үйлчилгээ үзүүлэх тусгаарлах өрөө гаргаж, бэлэн байдлыг ханган, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619528
2 эможи

keyboard_arrow_up