Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ

2020 оны 8 сарын 03

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Энэ жил төрийн өмчийн бүх сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулна.  Цахимаас гадна эцэг, эх өөрсдөө хүсвэл уламжлалт буюу биеэр очиж бүртгүүлэх нь нээлттэй.

Бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.

Нийслэлийн хамран сургах тойрогт багтсан хаягтай, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд бүртгүүлнэ. Харин орон нутгийн хаягтай бол бүртгүүлэх боломжгүй. Элсэх хүсэлт илгээгдсэн бол дахин бүртгэл хийгдэхгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн сургуульд элсэх хүсэлт явуулсан тохиолдолд өөр хувийн хэвшлийн сургуульд бүртгүүлэхээр болбол заавал хасалт хийлгэх ёстой" гэлээ.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618856
0 эможи

Зочин
2020-08-03 16:12
Зочин
2020-08-03 12:55
keyboard_arrow_up