Төгсөх ангийн сурагчдад зориулсан ЭЕШ-д бэлдэх теле хичээл бүхий CD гаргана

2020 оны 3 сарын 18

Arslan.mn

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Боловсролын яамнаас төгсөх ангийн 28 мянга гаруй сурагчдад зориулж ЭЕШ-д бэлдэх, теле хичээлийг агуулсан CD гаргаж байгаа ба 12-р ангийн бүх хүүхдэд өгнө гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ.

Учир нь ЕБС-ийн сурагчдын хичээл бараг хоёр сар завсардаад байна. Иймд төгсөх ангийн сурагчдад хүндрэл учруулахгүй, эрх ашгийг нь хохироохгүйн үүднээс ийм арга хэмжээ авахаар болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614980
1 эможи

keyboard_arrow_up