ОХУ-ын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах иргэдийг цахимаар бүртгэж байна

2020 оны 3 сарын 06

Arslan.mn

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/, БСШУСЯ хамтран тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй Монгол Улсын иргэдийг цахимаар бүртгэж байна.

Тус улсын Засгийн газраас жил бүр Монгол Улсын иргэдэд зориулан ОХУ-ын их, дээд сургуулиудад 4-7 жил үнэ төлбөргүй суралцах 500 тэтгэлэгт хуваарийг гаргадаг байна. Энэ тэтгэлгийн хүрээнд их, дээд сургуульд суралцахыг хүсэгчдэд заасан насны хязгаар байхгүй аж. Харин суралцахыг хүсэгч заавал анхан шатны орос хэлний зохих мэдлэгтэй байх шаардлагатай.

Энэ жил улс орон даяар үүссэн нөхцөл байдлаас хамааран уламжлал тогтсон элсэлтийн журамд өөрчлөлт орж тэтгэлэг авахыг горилогч цахимаар бүртгүүлснээр тухайн элсэгчийн суралцах явцдаа үзүүлсэн амжилтаар нь шалгаруулалт явуулах юм байна.

Өнөөдрийн байдлаар дээрх сонгон шалгаруулалтад https://future-in-russia.com/ цахим хуудаснаа 766 горилогч бүртгүүлжээ.

Бүртгэл энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614486
0 эможи

keyboard_arrow_up