“Боловсролын салбарт РЕФОРМЫГ найман жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлэх боломжтой“

2020 оны 1 сарын 15

Arslan.mn

"Боловсролын реформ хөдөлгөөн" ТББ-аас мэдээлэл хийлээ.

Манай улсад БОЛОВСРОЛ нь Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг гэх боловч чанараараа дэлхийд сүүл мушгиж байна. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан “Дэлхийн өрсөлдөх чадвар 2019” судалгаанд дүгнэснээр өндөр ур чадвартай мэргэжилтний олдцоороо Монгол Улс 141 орноос 139, мөн тус байгуулллагын 2017 оны “Хүний хөгжлийн тайлан”-д манай улсын боловсролын чанарын үзүүлэлт 187 улсаас 101-т жагссан зэрэг нь Монголын боловсролын салбар бүхэлдээ хангалтгүй байгааг харуулах олон статистик, судалгааны нэг юм. 

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн амжилтыг харьцуулбал, Монголын хүүхэд, багачууд хаана амьдарч байгаагаас шалтгаалж дундаж онооны зөрүү 50 хүртэл, төрийн болон төрийн өмчит бус буюу аль сургуульд сурч байгаагаас шалтгаалж онооны зөрүү зарим хичээл дээр 182 хүртэл болсон нь Монголд БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДАЛ гаарсныг илтгэнэ. 

Мөн 2018 онд танилцуулсан ядуурлын үзүүлэлтүүдэд боловсрол эзэмшээгүй иргэдийн ядуурлын хамрах хүрээ хамгийн өндөр буюу 52.8% байна.

Эдгээр нөхцөл шалтгааныг үндэслэн боловсролын салбарт шинэчлэл бус РЕФОРМ хийх шаардлагатай гэж үзэн “Боловсролын Реформ Хөдөлгөөн” байгуулагдаж байна. 

Монгол Улсын боловсролын салбарыг шинэчлэх “Боловсролын Реформ Хөдөлгөөн” ТББ байгуулагдсанаа өнөөдөр зарлаж байна. 

Тус хөдөлгөөнийг ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга, доктор, профессор  Д.Бадарч,  МУБИС-ийн ректор асан  Б.Жадамба, боловсрол судлалын магистр Г.Орхон, З.Энхмөнх, эдийн засагч Ө.Ганзориг, сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар санаачлан эхлүүлж байгаа юм. 

Тус хөдөлгөөн цаашид дараах зургаан стратеги барьж ажиллах нь. Үүнд:

  1. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах 
  2. Үнэт зүйлд тулгуурласан, суралцагч төвтэй, сэтгэлзүйд суурилсан боловсролыг хөгжүүлэх
  3. Дижитал суурьтай боловсрол
  4. Тооноос чанарт шилжих биш, тоо бүрийг чанар болгон хувиргах стратеги
  5. Багшийн боловсрол, хөдөлмөрийг төгөлдөржүүлэх
  6. Эцэг, эхчүүдийг бэлтгэх

“Боловсролын Реформ Хөдөлгөөн” боловсролын реформыг найман жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймээс ч цаг алдалгүй энэ реформыг эхлүүлэхийн тулд тус салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтарсан форумыг удахгүй зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612620
0 эможи

Зочин
2020-01-15 19:06
Зочин
2020-01-15 16:14
keyboard_arrow_up