Болгар дахь Америкийн Их Сургууль тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

админ
2019 оны 11 сарын 07

Arslan.mn

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Болгар дахь Америкийн Их Сургуульд бакалаврын зэргээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. 

1991 онд байгуулагдсан тус сургууль нь жил бүр 20 орчим орны 20 оюутныг тэтгэлгээр дөрвөн жилийн хугацаанд сургадаг ажээ. Тус сургуульд 40 гаруй орны оюутнууд суралцдаг ба бүх хичээл англи хэл дээр заагддаг.  LIBERAL ART систем үйлчилдэг бөгөөд ямар мэргэжлээр сурахаа нэг жилийн дараа шийдэх боломжтой.

Болгар дахь Америкийн их сургууль нь:

  •   АНУ болон Болгарт магадлан итгэмжлэгдсэн
  • Бүх хичээл Англи хэл дээр явагддаг
  • 4,000,000 ам долларын сан бүхий тэтгэлгийг оюутнууддаа олгон 4 жилийн хугацаанд сургадаг
  • Заах арга болон судалгаанд мэргэшсэн, PhD зэрэгтэй багш нар багшилдаг
  • Монголоос гадна 40 орны оюутнууд суралцдаг
  • Онолын мэдлэгээс гадна практик дадлага туршлагыг олгодог
  • Төгсөгчид нь Америк болон Европын их дээд сургуульд амжилттайгаар үргэлжлүүлэн суралцаж байгаа.

Болгар дахь Америкийн Их Сургуулийн давуу тал:

- Тус сургууль АНУ болон Болгарт магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Америк болон Европын Холбооны 2 дипломтой төгсөж, дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх боломжоо нэмэгдүүлээрэй. 

- Академик амжилт, удирдан манлайлал болон санхүүгийн хэрэгцээн дээр үндэслэсэн сургуулийн тэтгэлэг олгодог.

- Оюутны хотхонд ажил хийх, оюутны зээлд хамрагдах, мөн Америк руу аялах ажиллах хөтөлбөрт хамрагдах зэрэг боломжуудтай. 

- Либерал Арт боловсролын системтэй, бүх хичээл Англи хэл дээр явагддаг.

Болгар дахь Америкийн Их Сургууль дараах мэргэжлээр сургадаг:

Бизнесийн удирдлага, Компьютерын ухаан, Мэдээллийн систем, Уран Зохиол, Эдийн засаг, Европ судлал, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Математик, Улс төр судлал/Олон улсын харилцаа, сэтгэл судлал, физик   
 мөн дагалдах мэргэжлээр: Антропологи, Дүрслэх урлаг, Философи, Кино судлал, Маркетингийн харилцаа, Гадаад хэл, Төрийн бодлого, Зүүн Өмнөд Европ судлал. 

Элсэгчдэд тавигдах шаардлага:

- Монгол Улсын иргэн байх

- 2020 оны 6-р сард сургуулиа төгсөх /жич: 1 курсийн оюутнууд байж болно/
- Онц сайн дүнтэй суралцдаг байх
- TOEFL IBT 80, IELTS 6,5, эсхүл TOEFL ITP 550 ба түүнээс дээш оноо авах чадвартай байх

Бүрдүүлэх материал – дараах материалыг www.aubg.edu хаягаар орж онлайн хэлбэрээр явуулна:

  • -Өргөдлийн маягт
  • Дүнгийн хуулбар
  • хэрэв 12 дугаар ангид сурч байгаа бол сүүлийн 3 жилийн дүнгийн хуулбар (орос эсхүл англи хэл рүү орчуулсан байх);
  • хэрэв гэрчилгээний хуулбар өгөх тохиолдолд нотариатаар батлуулсан байх
  • Эссэ – өгөгдсөн 2 сэдвийн аль нэгээр 650 хүртэл үгэнд багтаасан байх 
  • Тодорхойлох захидал – 2 багшийн тодорхойлолт
  • CV буюу товч намтар 

Өргөдлийн маягт хүлээн авах хуваариуд: 

1. 2019 оны 12-р сарын 10 (Англи хэлний шалгалтын оноогүй бөгөөд TOEFL ITP шалгалтад урилгаар орох  хүсэлтэй өргөдөл гаргагчид тус өдрөөс өмнө амжиж материалаа бүрдүүлж өгөх)

2. 2020 оны 3 сарын 1 (албан ёсны TOEFL IBT, Duolingo эсхүл IELTS оноотой байх)

3. 2020 оны 6 сарын 1 (албан ёсны TOEFL IBT, Duolingo эсхүл IELTS оноотой байх)

Дэлгэрэнгүй мэдээллийг 319016, 8906-6941 утсаар авна уу

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610207
0 эможи

Зочин
2019-11-08 11:37
Зочин
2019-11-07 19:26
keyboard_arrow_up