Сургуулиудын 53 хувь нь зориулалтын бус цайны газартай байна

админ
2019 оны 10 сарын 08

Arslan.mn

2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан хяналт шалгалтын дүн гарлаа. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах урьдчилан сэргийлэх шалгалтад нийслэл, 21 аймгийн 252 сургууль, 90 дотуур байр, 385 цэцэрлэг, 7 их, дээд сургууль, 8 МСҮТ, 30 хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд нийт 772 объект хамрагдсан байна.

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр:

  1. Шалгалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгийн 23 хувьд нь эдэлбэр газар, гадна талбайн тохижилт, цэвэрлэгээ хангалтгүй, гадны талбайн тоглоомын аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, хог хаягдлын цэгийг эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу байгуулж, ашиглаагүй, зайлуулах гэрээ хийгээгүй, 32 хувьд нь ариун цэврийн тоног төхөөрөмж, биеийн тамирын заал, сургалтын тоног төхөөрөмж хүрэлцээгүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангахгүй байна.
  2. Сургууль, цэцэрлэгийн 21.7 хувь нь хичээл эхлэхээс өмнө шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, төсөв мөнгөний дутагдалтайгаас 83.4 хувь нь зөвхөн нэг сарын хугацаанд хэрэглэх халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлсэн, багш, ажиллагсдын 86.9 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан, ажиллагсдыг үзлэг, шинжилгээнд хамруулах талаар эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ хийгээгүй байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцахад сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож болзошгүй байна.
  3. Сургууль, цэцэрлэгийн 8 хувь нь хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах бэлтгэлийг бүрэн хангаагүй, 4.6 хувь нь хэсгийн усан хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоогоогүй, усыг зөөвөрлөх зориулалтын шаардлага хангасан савыг бэлтгээгүй, 6.5 хувь нь “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн бүрдүүлээгүй, гэрээ хийгээгүй, ялангуяа нийслэл дэх сургуулийн 53 хувь нь зориулалтын бус цайны газартай, 5 хувь нь цайны газаргүй байгаа нь хоол хүнснээс шалтгаалсан хордлого, халдвар гарч болзошгүй нөхцөлийг бүрдүүлж байна.
  4. Сургалтын боловсролын байгууллагуудын их болон урсгал засварыг чанартай гүйцэтгүүлэх, шугам сүлжээнд бүрэн холбох, барилга байгууламжийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, агааржуулалт, ариун цэврийн тоноглолыг хэвийн ажиллагаатай болгох, сургуулиудын цайны газрыг өөрчлөн засварлах, стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх, тоног төхөөрөмжөөр бүрэн хангах, сургуулийн цайны газрыг ашгийн бус үйл ажиллагаа явуулах зохицуулалт хийх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх бодлого зохицуулалтын арга хэмжээ авч, хөрөнгө санхүүжилтийг оновчтой хуваарилаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
  5. Эрүүл мэндийн сайдын баталсан А/145 дугаар тушаалаар сургууль, цэцэрлэгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой албан хаагчид хичээл, сургууль эхлэхээс өмнө 30 хоногийн өмнө үзлэг шинжилгээнд орох ёстой байтал хичээл эхлэх үе, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдтэй зэрэгцэн шинжилгээ хийлгэж байгаагаас Эрүүл мэндийн байгууллагын ачааллыг нэмэгдүүлэх, цаашлаад шинжилгээнд хамрагдахгүй хичээлийн эхлүүлж, эрүүл эсэх нь тодорхойгүй багш ажилтнууд хүүхдүүдэд үйлчилснээс хоолны хордлого, гэдэсний халдвар, сүрьеэ зэрэг халдвар өвчин тархаах эрсдэлийг үүсгэж байна. Иймд сургуулийн удирдлагын зүгээс багш, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эрт хамруулах, өвчтэй албан хаагч илэрсэн тохиолдолд эрүүлжүүлэх, хөдөлмөр зохицуулалт хийх зэргээр хичээл цаг хугацаандаа, эрсдэлгүй эхлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Боловсролын хяналтын чиглэлээр:

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудаас 19 цэцэрлэг, 13 сургууль зориулалтын бус байртай, 28 цэцэрлэг орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг, 15 цэцэрлэг, 3 сургууль 9 дүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж чадаагүй байна.

Мөн цэцэрлэг, сургуулийн 63 багш мэргэжлийн бус, 19 номын санч, нийгмийн ажилтан, туслах багш мэргэжлийн сургалтад хамрагдаагүй байсан.

Цөм хөтөлбөрийн агуулга, стандартын бэлтгэл хангаагүй 57 сургууль, цэцэрлэгийн анги, сургуулийн лаборатори, дадлагын газрын бэлтгэл хангаагүй 60 сургууль, цэцэрлэг байсан.

Авсан арга хэмжээ:

Шалгалтын хугацаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр нийт 1762 зөрчил илрүүлж, унд ахуйн уснаас 415, хүнсний 485, арчдас 178 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан үнэлгээ дүгнэлт өгч ажиллан илэрсэн зөрчлийн 71.8 хувийг газар дээр нь арилгуулж, зөрчлийг арилгуулах талаар 5 аж ахуйн нэгж,байгууллага, 9 иргэнд нийт 6,1 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулж, улсын байцаагчдын хамтарсан 626 заалт бүхий 85 албан шаардлага, 6 албан даалгавар хүргүүлэн, гүйцэтгэл үр дүнг тооцон ажиллаж хэрэгжилт 86.9 хувьтай байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609037
0 эможи

Зочин
2019-10-09 06:38
Зочин
2019-10-08 18:53
keyboard_arrow_up