ЭЕШ орон даяар өнөөдөр эхэлнэ

2019 оны 6 сарын 17

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Их, дээд сургуульд элсэх сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ орон даяар өнөөдөр  нэгэн зэрэг эхэлнэ. 

Энэ жилийн ЭЕШ-д хамрагдахаар 18145 хүүхэд бүртгүүлсэн байна. Үүнээс орон нутгийн 9727 сурагч бүртгүүлсэн бөгөөд тухайн орон нутагтаа ЭЕШ-аа өгөх юм. 

Харин нийслэлийн сурагчдын хувьд, 2, 24, 28,45, 48, 52, 84 дүгээр дунд сургууль болон Монголын үндэсний их сургууль дээр хуваагдаж ЭЕШ-аа өгөх бол өмнөх оны төгсөгчид тав болон 23 дугаар сургууль дээр өгөх юм байна. ЕБС төгсөгчид шалгалт өгөх байр, танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авна. Тухайн хэвлэсэн хуудсаараа шалгалт өгөх хуваариа баталгаажуулах юм. 

ШАЛГАЛТАД ИРЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛ

  • Иргэний үнэмлэх иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, түүнтэй адилтгах бичиг баримт,
  • Бүртгэлийн хуудас /одоо төгсөж байгаа хүүхдүүд сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх ёстой/,
  • Суудлын хуваарь,
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ гэсэн дөрвөн бичиг баримттай ирж шалгалтанд хамрагдах бөгөөд аль нэг бичиг баримт байхгүй тохиолдолд тухайн хичээлийн шалгалтад оруулахгүй,
  • Мөн Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил шууд засалт явуулахтай холбогдуулан балын харандааг шалгалт бүрт, хүүхэд бүхэн тарааж өгнө. Тиймээс гаднаас ямар нэгэн үзэг бал авч ирэхгүй байхаас гадна эдгээр бичиг баримтаас өөр бусдад саад болохоор ямар нэгэн эд зүйлс авч очихгүй байхыг анхааруулж байна.,

ЗӨВЛӨМЖ

  • ЭЕШ өгөх өдрөө холбогдох бичиг баримтын хамт шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө хуваарилагдсан шалгалтын төв дээр очсон байх,
  • Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх,
  • Сэтгэл зүйгээ бэлдэн тайван, хянамгай байх,
  • Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх,
  • Их хэмжээний шингэн уухгүй байх,
  • Өмнөх өдөр нь сайн унтаж амрах,
  • Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах хэрэгтэй.

ЭЕШ зохион байгуулах төвүүдэд хуваагдах сургуулийн хуваарь

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604833
0 эможи

keyboard_arrow_up