ЭЕШ өгөхдөө анхаарах зүйлс

2019 оны 6 сарын 15

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) улс орон даяар энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд явагдана. Энэ дагуу ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ. Тодруулбал, нийслэл хотод байгаа 10 төвд 2, 24, 28,45, 48, 52, 84 дүгээр дунд сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион байгуулахаар төлөвлөсөн бол өмнөх оны төгсөгчид тав болон 23 дугаар сургуулиудад ЭЕШ-аа өгнө. Тиймээс шалгалтын өдөр хоцрохгүй байх, цагаа эртхэн товлоод гарахыг нийт шалгалт өгч буй хүүхдүүддээ сануулъя. өнгөрсөн жилийн хувьд хүүхдүүд замын түгжрэлээс болж шалгалтаасаа хоцрох тохиолдол гарч байсан. 

Элсэлтийн ерөнхий шалгалт-2019 шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:
  1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Суудлын хуваарь /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
  4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2019 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна/

 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604813
0 эможи

keyboard_arrow_up