Э.Бадар-Ууган: Бэлтгэлийн дундуур багшаа зоддог, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул хөөсөн

2021 оны 9 сарын 12

Arslan.mn

Монголын боксын холбоо хуралдаж, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг хөөх шийдвэр гаргасан. Учир нь удаа дараа ёсзүйгүй үйлдэл гаргасан хэмээн хөөхөөр шийдвэрлэсэн. Харин өчигдөр Э.Цэндбаатарын зодуулж буй бичлэг цацагдсан. Тэгвэл уг асуудалд Монголын боксын холбооны Нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тайлбар өгчээ.

Тэрбээр "За миний зүгээс байр сууриа илэрхийлнэ. Манайхан мэдээлэл муутайгаас буруу ойлголт аваад байх шиг байна.

1. Шигшээ багийн тамирчин олимпийн циклийн хугацаанд удаа дараа БЭЛТГЭЛИЙН ДУНДУУР архидан согтуурдаг, багшаа зоддог, за цаашлаад бүр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоодсон учир Боксын холбооны УЗ 19 гишүүний шийдвэрээр боксын холбоо дотроо арга хэмжээ авч шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд би орсон. Олимпийн өмнө ч боксын холбооны хурлаар Цэндбаатар давтан ёсзүйн асуудал гардагт нь хариуцлага тооцох асуудал яригдаж л байсан. Олимпийн шинэ цикл эхэлж байгаа энэ үед бид зоригтой шийдэж шигшээ багаа бүрдүүлж ажиллахгүй бол замбараагаа алдлаа.

2. Боксын холбооны хурал дуусаад хоол идээд 19:00 цагийн үед би гэртээ ирсэн. Хоолны үеэр ямар ч архи дарс байгаагүй.

3. Хэн хэн хаана архидан согтуурч, хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээх нь Хууль цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог асуудал шүү! Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье!

4. Э. Цэндбаатар-г би багаас нь мэднээ. Бэлтгэл дундуур хулгайгаар гарч хэсэг залуучуудтай зодооны хэрэгт холбогдоод гэмтэлд хэвтэж байхад нь очиж тайвшруулж байлаа. Хөдөө цугларалтанд багшийгаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж байхад нь гуйж тайлбарлаж тэмцээнд явуулж байлаа. Гадаа нүцгэн гүйж хөл, хуруугаа хөлдөөхөд нь шар хадны эмнэлэгт хөөцөлдөж хэвтүүлж байлаа. Цаашид ч энэ хүний ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална.

5. Ер нь залуу хөгшин гэлтгүй энэ нийлж архиддагаа л болих хэрэгтэй. Ялангуяа спортын салбарыхан бол бүр ч болих хэрэгтэй. Бүх зүйл хэт их архи ууснаас л эхэлж байна.

Спиртлэг биш Спортлог амьдарцгаая гэж уриалмаар байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
2
confuse an post
1
angry an post
2
630861
21 эможи

keyboard_arrow_up