Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулжээ

2020 оны 7 сарын 10

Arslan.mn

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны хурдан морины уралдаан хуваарь ёсоор өнөөдөр 07:00-11:00 цагт болох байсан юм.

Гэвч Хүй 7 худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан хязаалан морьдын уралдааныг хойшлуулсан байна.

Тэгвэл хугацаа тодорхой болсон тухай буюу хязаалан насны морьдын уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулсан мэдээлэл Засгийн газрын ХМОНХХ-ээс өгсөн гэж эх сурвалж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618497
0 эможи

Зочин
2020-07-10 19:28
keyboard_arrow_up