Согтуугаар жолоо барьсан 36 жолоочид хариуцлага тооцжээ

2019 оны 7 сарын 12

Arslan.mn

Хүй долоо худгийг зорих наадамчин олны урсгал нэмэгдэж,  өнөө өглөөний 06.00 цагаас эхлэн замын хөдөлгөөний ачаалал ихэссэн гэж  Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд хөдөлгөөний урсгалыг нэг чигт зохицуулан ажиллаж байна  гэж тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбат хэлэв. Тэрбээр “Улаанбаатар хотоос Баруун чиглэлийг зорих замын хөдөлгөөний ачаалал их байгаа ч түгжрэл үүсэх удсан асуудал байхгүй. Хүй долоо худаг руу орох замыг нэг  чиглэлд оруулснаар наадамчин олныг хурдан шуурхай зорчих байдлыг хангаж ажиллаж байна. Хүй долоо худагт хурдан морины уралдааны үеэр ачааллын оргил цагт  жолоочид хайс хашлага давах, урсгал сөрөх зөрчил түгээмэл ажиглагддаг. Өнгөрсөн жилийн баяр наадмаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж 16 хүн амь насаа алдсан. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар баяр наадмаас илүү гэр бүлийнхнээ амь насыг давхар хариуцаж байна гэдгийг ухамсарлах хэрэгтэй. 

Тээврийн цагдаагийн алба /ТЦА/  баяр наадмын өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ, нэмэлтээр Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогчийн хамт өндөржүүлсэн бэлэн байдлын  хоёрдугаар зэрэгт шилжин Нийслэл хот болон Хүй 7 худагт хоёр хуваагдан үүрэг гүйцэтгэж байна. Өчигдрийн байдлаар /2019.07.11/  ТЦА-ы  Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 198 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 108 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд долоон  хүн гэмтэж бэртсэн бөгөөд алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авсан байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
605828
4 эможи

keyboard_arrow_up