Начины цол хангасан таван бөх өвдөг шороодож, нэг бөх Харцага цолны болзол хангаад байна

2019 оны 7 сарын 12

17:09

Arslan.mn

 2019/07/12

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд 16 бөх барилдаж, хүч чадлаа сорьсон юм. 

Тав давж, Улсын начины болзол хангаад байсан таван бөх тавуулаа зургаагийн даваанд өвдөг шороодов.

Харин Дорнод аймгийн харьяат, улсын начин Д.Анар зургаа давж, Улсын харцага цолны болзол хангаад байна.

16:12 2019/07/12

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөж, таван бөх УЛСЫН НАЧИН цолны болзол хангаад байна.

Тавын даваанд аймгийн арслан цолтой 12 бөх барилдсанаас таван бөх учраа бөхөө давсан юм.

Улсын начин цолны болзол хангаад буй бөхчүүд:

  1. Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном
  2. Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар
  3. Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр
  4. Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
  5. Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан А.Давааням
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605824
0 эможи

keyboard_arrow_up