Энэ сарын 10-нд “Төрийн далбааны өдөр“-ийг тэмдэглэнэ

2019 оны 7 сарын 06

Холбоотой Зураг

Наадмын урьд өдөр буюу долдугаар сарын 10-нд Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү үйл ажиллагааг 2009 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд энэ жил арав дахь жилдээ зохиох гэж байна. 

Иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэхэд энэхүү өдрийн зорилго чиглэгддэг бөгөөд энэ үеэр цэргийн хүрээний анги нэгтгэл ёслолын жагсаалаар алхдаг уламжлалтай.

Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчнээс Хуурай замын болон Агаарын цэргийн командлал, ҮБХИС болон Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл ангиудын бие бүрэлдэхүүн алхах аж. Харин шөнийн парадын бэлтгэлийн жагсаалыг энэ сарын 7, 9-ний өдрийн үүрээр жанжин Д.Сүхбаатарын талбайд хийх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605681
0 эможи

keyboard_arrow_up