Наадмын тасалбарыг энэ сарын 8, 9-нд борлуулна

2019 оны 7 сарын 06

Arslan.mn

Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна. Наадмын тасалбарыг долдугаар сарын 8-9-нд борлуулах бөгөөд иргэдэд 6000 тасалбар, жуулчдад 3000 тасалбар олгох юм.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16 000, 24 000 гэсэн хоёр янз байх аж. Автомашины зөвшөөрлийг мөн адил долдугаар сарын 8, 9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулах бөгөөд үнэ нь 10.000 төгрөг байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605680
0 эможи

keyboard_arrow_up