ТБД андуудын уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх замыг хааж засварлана

2024 оны 5 сарын 07

Arslan.mn

Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, /ТБД андуудын уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
656827
2 эможи

keyboard_arrow_up