Оргилоос ХААИС-ийн уулзвар хүртэлх автозамыг нэг чигийн хөдөлгөөнд шилжүүлнэ

2021 оны 10 сарын 14

Arslan.mn

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас ажил тарах үеийн Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах төлөвлөгөөг танилцууллаа.

Төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 11, 17-р хорооны нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн уулзвараас урагшаа ХААИС-ийн уулзвар хүртэлх автозамыг оргил цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Учир нь ажил тарах цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд Чингисийн өргөн чөлөө, хотын төвөөс урагшаа Зайсан чиглэл рүү хамгийн их ачаалал үүсдэг ба үүнээс үүдэж Төв Шуудангийн уулзвар ачаалж, улмаар Энхтайваны өргөн чөлөө мөн ачаалал авч, хотын гол зам, уулзваруудын нэвтрүүлэх чадвар бүхэлдээ буурч байна гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
631860
2 эможи

Зочин
2021-10-14 18:27
Маш зөв шийдвэр бна.
keyboard_arrow_up