ҮЙЛ ЯВДАЛ: Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарина

админ
2021 оны 10 сарын 13

Arslan.mn

Аравдугаар сарын 13-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд "Боловсролын салбарын санхүүжилт: АСУУДАЛ, ШИЙДЭЛ" үндэсний хэлэлцүүлэг болно. Утас: 70008292, 88053903

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллагаас Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааны талаар мэдээлнэ.

11.00 цагт “Баянгол-Агропарк”-т Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарина.

16.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл хөтөлбөр"-ийн нээлт болно.

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой болгох нь” хэлэлцүүлэг болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631768
0 эможи

keyboard_arrow_up