“ӨГЛӨӨНИЙ УЛААНБААТАР” гудамж өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ

2021 оны 8 сарын 02

Arslan.mn

Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамж  байгуулагдаж, өнөөдрөөс /2021.08.02/ иргэдэд үйлчилж эхэллээ. 

“Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой зэсээр иргэдэд үйлчлэх бол Нийслэлийн Засаг даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний А/501 дүгээр захирамжий дагуу цагийн хязгаартай, автомашингүй гудамжийг “Жуулчны гудамж”-нд эхлүүлж, тохижилтын ажлыг хийлээ.

Долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулагдах бол Даваа гарагт бясалгал, иог, өглөөний дасгал, бизнес уулзалтууд, Лхагва гарагт эрүүл хооллолтын сургалтууд, эрүүл мэндийн үзлэг, Баасан гарагт кофе, канваны сургалт, фото болон уран зургийн үзэсгэлэн зохион байгуулагдана.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629365
0 эможи

keyboard_arrow_up