БАЙРШИЛ: Өнөөдөр дархлаажуулалтын 19 цэг ажиллана

2021 оны 8 сарын 02

Arslan.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 19 цэг ажиллана. Эдгээр цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8,200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 774, II тунд 448 буюу нийт 1,222 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,079,162 иргэн I тунд, 986,198 иргэн II тунд хамрагдаад байгаа юм.

Мөн нийт 2,004 жирэмсэн эх, 12-15 насны 30,318, 16-17 насны 16,043 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.







Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629352
0 эможи

keyboard_arrow_up