ОСНААУГ-аас инженерийн шугам сүлжээ тоног төхөөрөмжид хаврын ээлжит үзлэг шалгалтыг явуулж байна

2021 оны 5 сарын 18

Arslan.mn

Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/130 дугаар тушаалын дагуу "Хэрэглэгчдэд үйлчлэх төв 12"-ын ажлын хэсэг орон сууцны 86 байр, 133 узель подваль, бага чадлын 14 ус дулаан дамжуулах төвүүдийн инженерийн шугам сүлжээ тоног төхөөрөмжид 2021 оны 05 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд хаврын ээлжит үзлэг шалгалтыг явуулсан байна.

Уг үзлэгээр өвөлжилтийг хэрхэн давсан талаарх дүгнэлтийг хийж зуны их болон урсгал засварын бэлтгэлийг хангах, оршин суугч, хэрэглэгчдийг ус дулаанаар тасралтгүй найдвартай хангахад чиглэсэн асуудлуудыг шийдвэрлэж ажиллаж байна.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627027
0 эможи

ОСНААУГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up