ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 6496 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1107 дуудлага бүртгэгджээ

2021 оны 5 сарын 10

Arslan.mn

Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.

Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны тавдугаар сарын 03-аас тавдугаар сарын 09-ний өдрүүдэд нийт 6496  дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тухайлбал, 

  • Ус хангамж засвар үйлчилгээ - 503
  • Цахилгаан засвар үйлчилгээ - 726
  • Ус алдсан - 1107
  • Халаалт - 396
  • Хэрэглээний халуун усны - 347
  • Хэрэглээний хүйтэн усны - 46
  • Ариутгах татуурга - 520
  • Мэдээлэл өгсөн – 2681
  • Харъяа бус -104

Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626733
0 эможи

ОСНААУГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up