Амбаар шатаж, нэр нас тодорхойгүй иргэн амиа алджээ

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхонд амбаар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ. Улмааар дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:20 цагт очиж Хангай хотхоны хашаанд 2х2 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.

Тус гал түймэрт нэр, нас тодорхойгүй 40 орчим настай эрэгтэй амь насаа алдаж, 44 настай эмэгтэй иргэн С -ийн хоёр гар, нуруу хэсэг түлэгдсэн байсныг НТТТийн 103-ийн эмчид хүлээлгэн өгчээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625752
0 эможи

keyboard_arrow_up