Өнөөдрийн байдлаар БЗД-ийн хэмжээнд нийт 8 БАЙРЫГ ТУСГААРЛАЛТАД аваад байна

2021 оны 2 сарын 26

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар /2021.02.26/ Баянзүрх дүүргийн хэмжээнд цагдаагийн хамгаалалтад авч тусгаарласан нийт 8 байр байна. Эдгээр байруудад Баянзүрх дүүргийн онцгой комиссын багийнхан ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах, хүнс хүргэх, ариутгал халдваргүйжилт хийх, хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, айл болгоны хаалган дээр зөвлөмж мэдээлэл наах, утсаар холбогдож мэдээлэл хүргэх гэх мэт шаардлагатай ажлуудыг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна. 

БЗД-т доорх байруудыг хамгаалалтад аваад байна.

  • 6 дугаар хороо 23-р байрны 1-р орц
  • 4 дүгээр хороо 114-р байрны 1-р орц
  • 16 дугаар хоро 70-р байр 2-р орц
  • 18 дугаар хороо 12-р байр 2-р орц
  • 12 дугаар хороо 82а байр 1-р орц
  • 12 дугаар хороо Жанжин-24 гудамж ... тоот
  • 25 дугаар хороо Хийморь 13 хотхон 74г –р байр 1-р орц
  • 16 дугаар хороо Данзан 9-р байр

Тусгаарлалтад орсон байрны иргэд,

  • Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
  • Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366

Иргэд Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Хог хаягдалтай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах НҮГ-уудын утасны дугаар:

НҮГ 1 - 99044415 /1, 2, 4, 5, 7, 21, 27-р хороод/

НҮГ 2 - 89788878 /6, 13, 14, 15, 18, 25, 26-р хороод/

НҮГ 3 - 88044814 /3, 9, 16, 17, 19, 22, 24-р хороод/

НҮГ 4 - 99182196 /8, 10, 11, 12, 20, 23, 28-р хороод/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
2
ouch an post
4
confuse an post
4
angry an post
6
624028
20 эможи

keyboard_arrow_up