Хан-Уул, Чингэлтэй дүүргийн зарим байр, гудамжуудад ХӨЛ ХОРИО үргэлжилнэ

2021 оны 2 сарын 23

Arslan.mn

Тандалтаар халдвар илэрсэн Нийслэлийн зарим дүүргийн зарим байршлуудад хөл хорио үргэлжлэхээр болсон байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 4, 12-р хороо болон Чингэлтэй дүүргийн 19-р хорооны зарим байр, гудамжинд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд зарим дүүрэг, хорооноос халдвар илэрсэн учраас өнөөдөр зарим газарт хэсэгчлэн хөл хорио тогтоохоор болсон байна. Үүнд

  • ХУД, 4-р хороо, Гарден сити 1301 байр 1-р орц
  • ХУД, 4-р хороо, Хангарьд сити Б-блок
  • ХУД, 12-р хороо, Сонгино 25-р гудамж 108-114. 1-3. 230-249
  • ХУД 12-р хороо, 52-р байр 4-р орц
  • ХУД, 12-р хороо, 62-р байр
  • ХУД, 12-р хороо, Сонгино 26-р гудамж 249-256
  • ХУД, 12-р хороо, Сонгино 29-р гудамж 374. 379. 381-385. 394-401
  • ЧД, 19-р хороо, Дээд салхит  1-36-р гудамжинд тус тус хөл хорио тогтоохоор болсон бөгөөд ХӨСҮТ-өөс чиглэл ирэхээр буюу шинжилгээний хариу эцэслэхээр хөл хориог буулгах аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623884
2 эможи

keyboard_arrow_up