ТАНИЛЦ: Дараах 5 САЛБАРААС бусад нь ААН-ийн үйл ажиллагаагааг 23-ны өдрөөс НЭЭНЭ

2021 оны 2 сарын 20

Arslan.mn

Хоёрдугаар сарын 23-наас дараах 5  салбараас бусад нь буюу нийт ААН-ийн 95 хувь нь үйл ажиллагаагаа нээхээр болсон байна. 

Үсчин, гоо сайхан, фитнес, үзвэр зэрэг дийлэнх үйлчилгээг нээх боллоо

Тодруулбал, УОК-ийн дарга С.Амарсайхан хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээллэхдээ, ирэх мягмар гарагаас эхлэн бэлэн байдлын зэргийг бууруулах бөгөөд нийт ААН-үүдийн 95 хувийг нээхээр болсныг мэдэгдлээ.

Үүнд, үсчин, гоо сайхан, Фитнес клуб, спорт заал, үзвэр үйлчилгээ, спорт заал гэх мэт дийлэнх үйлчилгээ багтаж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, халдвар хамгааллын тодорхой дэглэмийг сахиулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болж байгаа юм байна.

Харин үйл ажиллагаа нээгдэхгүй салбарууд:

  • уралдаан тэмцээн,
  • өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа,
  • аялал зугаалга /гэр бүлээс бусад/
  • диско баар
  • цахим тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүд 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
4
angry an post
1
623815
21 эможи

Зочин
2021-02-20 18:56
Алтанбулаг боомтоороо дахиад энэ вирусыг алдах байх даа
keyboard_arrow_up