Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

админ
2021 оны 1 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудыг ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга нэгдүгээр сарын 18-ны өдрийн Шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай танилцуулав.

Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах, цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд байгууллагуудын албан хаагчдыг ПСР шинжилгээнд хамруулах, зах, томоохон худалдааны төвүүдийн ариутгалд, халдваргүйжүүлэлтэд онцгойлон анхаарч, зөвлөн туслах арга хэмжээ авах, орон сууц хорооллуудын цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийлгэх, хог хаягдлын үйлчилгээнд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. 

Эх сурвалж: НЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623050
0 эможи

keyboard_arrow_up