НОК-оос зөвшөөрөл аваагүй иргэдийг товчоодод очихгүй байхыг анхааруулав

2021 оны 1 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн Онцгой комиссоос орон нутаг руу зорчих зөвшөөрөл аваагүй иргэдийг Улаанбаатар хотоос гарах товчоодод очиж, ачаалал үүсгэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.

Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй 7500 иргэн байгаа бөгөөд дээрх иргэдийг аймгуудын онцгой комисстой хамтран нутаг буцаах ажлыг зохион байгуулж буй юм.

Орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд эхний ээлжинд очих аймгийнхаа Онцгой комисс руу цахимаар хүсэлтээ илгээх шаардлагатай. Орон нутгийн онцгой комисс иргэдийн мэдээллийг нэгтгэн нийслэлийн Онцгой комисс руу хүсэлтийг илгээнэ. Үүний дараа нийслэлийн Онцгой комисс тухайн иргэнд зорчих зөвшөөрөл олгож, утсаар мэдэгдэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623021
0 эможи

keyboard_arrow_up