НИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаяр сонгогдсон тойрогтоо ажиллаж байна

2021 оны 1 сарын 22

Arslan.mn

Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд НИТХ–ын төлөөлөгч, ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр өөрийн сонгогдсон тойрог болох Баянгол дүүргийн 12, 17, 18 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж буй асуудлыг сонсож, ард иргэдээс ирүүлж байгаа санал хүсэлтийг нь хүлээн авч ажиллаж байна. 

Arslan.mn

НИТХ–ын төлөөлөгч, ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр:

Ойрын өдрүүдэд өөрийн сонгогдсон тойрог болох Баянгол дүүргийн хороодуудаар ажиллаж байна. Ард иргэдийн итгэлийг авч нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон тул ард иргэд, хороодтойгоо эргэх холбоотой ажиллаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шат шатны байгууллагуудад уламжлах ажлыг тогтмол хийх ёстой хэмээн бодож ажиллаж байна.  Зарим хорооны хувьд шийдвэрлэх ёстой ажил их байна. Хороод халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиулан ажиллаж байна. Үүнээс гадна иргэдрүү чиглэсэн ажлыг оновчтой, зөв зохион байгуулалтаар хийж байгаа нь ажиглагдаж байна. 12 дугаар хорооны Засаг даргаас хороолол дундах авто зам, зөвшөөрөлгүй баригдсан автомашины граж, тоглоомын талбай, лифт, дээвэр засварын ажилд, 17-р хорооны Засаг даргаас мөн л хороолол дундах авто замын ажил, явган хүний гарц, тэмдэглэгээ, барилгын засвар үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг хэлж байна. Үүнийг шийдвэрлэх тал дээр анхаарч, хамтран ажиллах болно.  

Arslan.mn

Баянгол дүүргийн 12-р хорооны Засаг дарга Х.Ганхуяг:

Нийслэлд сонгогдсон төлөөлөгчид ард иргэд, хороодтойгоо эргэх холбоотой ажиллаж байгаа нь сайшаалтай байна. Бидний хувьд хороодод тулгамдсан асуудлуудыг шат шатны байгууллагуудад уламжилдаг ч шийдэгдэлгүй өнөөдрийг хүрч байна. Манай хорооны хувьд 12000 иргэнтэй, 3000 орчим өрхтэй, 18000 га газартай. ОСНААУГ-т уламжлах хамгийн эхний ажил бол манай хорооны байрнууд хоёр талаасаа дулаанаар хангагддаг. Зарим байрууд их хүйтэн өвөлжиж байна. Тиймээс энэ тал дээр анхаарч, зарим байранд пассат хийх тал дээр анхаарч өгнө үү.  Ихэнхи барилгууд дээр үед ашиглалтад орсон тул лифт шинэчлэх ажил хийгдээд явж байна. Одоо дөрвөн байрны лифтийг засварлах ажил дутуу. Хорооны нийт нутаг дэвсгэрийг 2008 онд бүрэн камержуулсан хэдий ч өнөөдөр эдгээр камерны чанар нь шаардлага хангахааргүй болсон байна. Үүнээс үүдэж авто машины эд анги хулгайлах гэмт хэрэг буурахгүй байна. Мөн хороолол дундах авто замын засварын ажлыг үе шаттайгаар шийдвэрлэх хэрэгтэй байна. Бидний хувьд ард иргэдээс ирсэн асуудлуудыг жижиг том гэлтгүй шийдвэрлэж ажиллахыг хичээж байна.

Arslan.mn

Баянгол дүүргийн 17-р хорооны Засаг дарга Ж.Бор:

Манай хорооны хувьд төв гол цэг нь цэцэрлэг, сургуулийн ойр, орчим бөгөөд тус цэгт нягтрал ихтэй. Сургууль орчимд хүүхдүүдийг аюулгүй зорчуулах үүднээс замын цагдаагийн хэлтэстэй хамтраад school police ажиллуулж байна. Тэгэхдээ явган хүний зам тавих газаргүйн улмаас хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөртэй байна. Манай хороонд 30 орчим граж байна. Тус граж нь нэг хорооллын 400 орчим иргэдийн тав тухтай орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэж хэлж болно. Учир нь гражийг 400 айлын орон сууцанд яг тулгаад барьчихсан тул хүүхэд, хөгшид салхилах талбайгүй болсон. Үүнээс гадна Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгээс хойш гарах замд явган хүний гарцыг тавих хэрэгтэй байна. Хүүхдээ тэвэрсэн олон эхчүүд, Нийгмийн даатгалын газраар үйлчлүүлдэг настай болон хөгжлийн бэрхшээлтэй олон иргэд энэ замыг хөндлөн гардаг. Тиймээс энэ мэт асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллахыг хүсч байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622972
1 эможи

Irgen
2021-01-23 18:46
Mendbayar dargaa, Huuchirsan bairnuudiin podvalin tsever, bohir usnii shugamig solih ajil bgaa shuu. Kontoruud jagsaalt gargaj ugdug bailgui dee.
keyboard_arrow_up