Хан-Уул дүүргийн ИТХ-д МАН олонх болжээ

админ
2020 оны 10 сарын 16

Arslan.mn

Орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болж өчигдөр (2020.10.15) өндөрлөлөө.

Санал хураалт өглөөний 07 цагт эхэлж, оройн 20 цагт дууссан юм. Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц өчигдөр оройн 19 цагийн байдлаар 47.6 хувьтай байлаа.

Урьдчилсан мэдээллээс харахад эрх баригч МАН-ын хувьд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үнэмлэхүй ялалт байгуулжээ. НИТХ-ын 45 суудлын 34-ийг нь авсан байна. Тэгвэл АН-ын хувьд найм, ХҮН гурван тойрогт ялсан аж. 

Харин дүүргийн ИТХ-ын 291 суудлаас

  • МАН 201
  • АН 75
  • ХҮН 10
  • МАХН 1
  • Ногоон нам 1
  • Бие даагч 2 суудал тус тус авсан гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлсэн.

Тэгвэл Хан-Уул дүүргийн хувьд  МАН олонх болжээ. Тодруулбал, ИТХ-ын 35 суудлын 26-г нь авсан байна.

Дүүрэгтээ ялалт байгуулахад гол хүч болсон ХУД-ийн МАН-ын дарга Ж.Алдаржавхлан, дэд дарга Б.Цэрэн нарт баяр хүргэе. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
620502
10 эможи

халтаржавхлан хүн хог
2020-10-16 10:14
Иргэдийг хүлээж авдаг, өрөөндөө суудаг засаг даргад ажлаа өгөөрэй
keyboard_arrow_up