ТАНИЛЦ: Хан-Уул дүүргээс НИТХ-д МАН-ын дөрөв, АН-ын нэг, ХҮН-ын нэг төлөөлөгч сонгогдлоо

админ
2020 оны 10 сарын 15

Arslan.mn

Хан-Уул дүүрэг гурван тойрогтой. Тойрог тус бүр нь хоёр мандаттай бөгөөд нийт зургаан мандатын төлөө 19 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Ялалт байгуулсан нэр дэвшигчид нь МАН-аас дөрөв, АН-аас нэг, ХҮН-аас нэг нэр дэвшигч ялалт байгуулсан байна.

Тухайлбал, 

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 18-р тойрогт

  • МАН-аас нэр дэвшигч, одоогийн ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 9,907 хүний санал
  • МАН-аас нэр дэвшигч, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар 7,879 сонгогчийн санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо.

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 19-р тойрогт

  • АН-аас нэр дэвшигч Л.Отгонбаатар 6,563 санал авсан бол,
  • МАН-аас нэр дэвшигч Б.Өнөбат 6,527 санал авчээ.

 Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 20-р тойрогт

  • МАН-аас нэр дэвшигч Б.Одсүрэн 8,315 сонгогчийн санал авсан бол
  • ХҮН-аас нэр дэвшигч П.Ганзориг 7,585 санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр тус тус  сонгогдлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620491
0 эможи

Зочин
2020-10-16 08:07
keyboard_arrow_up