САЙН МЭДЭЭ: Сурагчдын шинэ автобусуудыг сургуулиудад хүлээлгэн өглөө

админ
2020 оны 10 сарын 13

Arslan.mn

Алслагдсан хороодын хүүхдүүдэд зориулсан тусгай үйлчилгээний 200 автобусны эхний ээлжийг үйлчилгээнд гаргахад бэлэн болж, өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. Хүүхдийн автобус нь зориулалтын сандал, бүс, тоноглолтой хүүхдийн аюулгүй байдлын шаардлагыг өндөр зэрэглэлээр хангасан, 54 хүүхдийн суудалтай юм байна. 

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: 

"Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж байгаа. Сургуулийн автобус нь хүүхэд аюулгүй зорчих болон Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад тодорхой үр дүн үзүүлнэ гэж үзэж байна. Нийтийн тээвэрт хийх шинэчлэлийн хүрээнд энэ жил  70 хүний суудалтай, хоёр давхар цахилгаан автобус нийтийн тээвэрт явж эхэлсэн. 100 хувь цахилгаанаар ажилладаг учраас нэг цэнэглэлтээрээ хоёр өдрийн үйлчилгээнд гарах боломжтой буюу 400 км явах хүчин чадалтай. Одоо үйлчилгээнд явж байгаа  энгийн автобус 400 км явахдаа 400.000 төгрөгийн дизель түлш хэрэглэдэг. Харин уг цахилгаан автобус 40.000 төгрөгийн цахилгаанаар хоёр өдөр нийтийн тээвэрт явж байна” гэж онцолсон юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620432
3 эможи

keyboard_arrow_up