ҮЙЛ ЯВДАЛ: НМХГ-аас барилгын болоод үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийнэ

админ
2020 оны 9 сарын 18

Arslan.mn

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд БОАЖЯ-наас “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт” зохион байгуулна. Утас: 91965599, 99153766

10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаар хийсэн хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887

10.00 цагт Төрийн ордонд "Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" хэлэлүүлэг болно.

10.00 цагт “Баянхошуу Бизнес Инкубатор төв”-д “Бизнесийг хөгжүүлэх санхүүжилтийн боломж” өдөрлөг болно. Утас: 88880806

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.

11.00 цагт “Blue Sky” зочид буудалд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт байгуулж буй Түүхэн аялал жуулчлалын 6 цогцолборын талаар мэдээлнэ. Утас: 91965599, 99153766

11.30 цагт Төрийн ордны баруун талд иргэний хөдөлгөөн ТББ-ууд нэгдэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт “Монгол төрийн Модон сүлд Үндсэн хуулиа зөрчсөн үү ” шаардлага хүргүүлнэ.

14.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлэх талаараа мэдээлнэ.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619912
0 эможи

Зочин
2020-09-19 00:42
Зочин
2020-09-18 13:01
keyboard_arrow_up