Найрамдал зуслангийн газрын кадастрын зургийг устгажээ

админ
2020 оны 9 сарын 11

Arslan.mn

"Олон улсын хүүхдийн Найрамдал төв"-ийн эзэмшил 1225 га нэгж талбар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

2007 онд тус талбарыг бүртгэж байсан ч кадастрын зургийг устгасан нь газрын кадастрын тухай хуулийг зөрчсөн явдал аж.

Найрамдал зуслангийн орчны газрыг 1999 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн тусгай хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын горимд барилга байгууламж барихыг хориглодог. Гэвч зуслангийн орчим газарт замбараагүй барилга байгууламж баригдаж байгаа нь зөрчил тул энэ талаар арга хэмжээ авах тухай албан бичгийг Нийслэлийн засаг даргад хүргүүлжээ.

Олон улсын Найрамдал зуслангийн орчны газарт одоогоор 120 нэгж талбар буюу 22 га талбай бүхий газрыг иргэн, аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлсэн. Үүний 21 нэгж нь төрийн байгууллага бол иргэн аж ахуй нэгжийн эзэмшдэг 62 талбарт нь барилга байгууламж барьсан байна.

Харин тухайн барилгуудыг 2000-2014 онд Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамааруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
619778
1 эможи

Зочин
2020-09-13 18:40
Зочин
2020-09-12 10:16
Зочин
2020-09-12 09:50
Хамгийн хүнд яланд ордог гэмт хэргийн нэг дээ
Зочин
2020-09-11 18:52
Иргэн
2020-09-11 16:40
амар болж дээ.
keyboard_arrow_up