ҮЙЛ ЯВДАЛ: ЭЦА-аас Монгол улсын усны нөөцтэй холбоотой сэдвээр мэдээлэл хийнэ

админ
2020 оны 9 сарын 08

Arslan.mn

Засгийн газрын XI байранд  09:00 цагт МСНЭ, СЕХ, ТЕГ-аас орон нутгийн сонгуулийг зохион байгуулах, холбогдох хууль, журмыг хэрэгжүүлэх уулзалт зохион байгуулна.

МҮХАҮТ-д 10:00 цагт Эмээлтийн “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” хэлэлцүүлэг болно.

Монголын банкны холбооны байранд 10:00 цагт "Банкны салбарын тойм" хэвлэлийн бага хурал болно.

ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албанд 11:00 цагт Тус албанаас Монгол улсын усны нөөцтэй холбоотой сэдвээр мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 11:00 цагт "Тавантолгой түлш" ХХК, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

“Скай плаза” төвд 11:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Оюуны дархлаа ТББ-аас хог ангилах тухай, хог ангилсны үр дүн, ач холбогдлын талаар уулзалт зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд  11:30 цагт "Соён гэгээрүүлэгч" телевиз, Эрдэмтэн мэргэдийн зөвлөл хамтран "Монголын улс төрийн өнөөгийн байдал, шийдэл гарц" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар мэдээлнэ.

12:00 цагт Хөгжлийн хөтөлбөр намаас орон нутгийн сонгуулийн талаар мэдээлнэ.

ОБЕГ-т 12:00 цагт УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

Цахим уулзалт 14:00 цагт АХБ-наас бэлтгэсэн "Монгол Улсын Төрийн удирдлагын үнэлгээ, баримтлах стратеги"-ийг иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудад танилцуулах цахим уулзалт болно.

НҮБ-ын төв байранд 14:30 цагт  ЮНЕСКО-оос эрхлэн гаргасан “Монгол улсын Tехник, мэргэжлийн боловсрол, сургалт (ТМБС)-ын бодлогын тойм шинжилгээ”-ний тайланг танилцуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619707
0 эможи

Зочин
2020-09-08 11:43
keyboard_arrow_up