ҮЙЛ ЯВДАЛ: НМХГ-аас хичээлийн шинэ жилийг угтан хийж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ

2020 оны 8 сарын 28

Arslan.mn

Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд /Алтай хотхоны баруун талд/

09:00 цагаас Монгол Улсын Шадар Сайдын ахалдаг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн ээлжит хурал болно.

Хурлаар Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, анхаарах асуудал, Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журмыг шинэчлэн батлах зэргийг хэлэлцэнэ.

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд

10:00 цагаас Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийнэ.

ЭМЯ-нд

11:00 цагаас Коронавируст халдварын талаарх ээлжит хэвлэлийн хурал болно.

БОАЖЯ-ны Хаан танхимд

12:00 цагаас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өвөлдөө эртлэн бэлдэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг улсын хэмжээнд зарлаж байна.

УИХ-ын чуулганы танхимын үүдэнд

14:30 цагаас УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах" лобби бүлэг байгуулагдаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619481
0 эможи

keyboard_arrow_up