НМХГ: Зөвшөөрөлгүй 10 ШТС, газ түгээх гурван станцын үйл ажиллагааг зогсоолоо

2020 оны 7 сарын 03

Arslan.mn

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 10 шатахуун түгээх станц, мөн  автомашиныг хийгээр цэнэглэх  3 станцын үйл ажиллагааг зогсоожээ. Улмаар прокурорын хяналтад дор, арга хэмжээ авч, холбогдох компаниудад нь торгууль ногдуулсан байна.

НМХГ-аас 21 аж ахуй нэгжийн шатахуун хадгалах 20 агуулах, 239 ШТС, 52 автомашиныг хийгээр цэнэглэх станц, 4 хийгээр цэнэглэх станц, 2 байгалийн хийгээр цэнэглэх станцад шалгалт явуулжээ. Тус шалгалтаар зөвшөөрөлгүй ШТС-уудын үйл ажиллагааг зогсоож, холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ талаар НМХГ-ын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд  “М-Oil компанийн нэг ШТС, Шунхлай компанийн 2 ШТС, Сод Монгол компанийн нэг ШТС, Хүрээ инвест компанийн нэг ШТС, Интер Стандарт нефть компанийн 3 ШТС, Дашваанжил компанийн нэг авто хийн станц, Гор газ компанийн нэг авто хийн станцууд улсын нөөцөд хүлээлгэж өгөхөд шаардлагатай бичиг баримтууд байхгүй байсан учраас улс байнгын ашиглалтад хүлээж авахгүй зөрчилтэй байгаад байгаа гэсэн үг.  Гэхдээ эдгээр компанийн ШТС-ууд үйл ажиллагаагаа дураар явуулдаг зөрчил жил бүрийн шалгалтаар илэрдэг. Тухай бүрд манай байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоох, зөрчлийг нь арилгуулах, цаашид бичиг баримт бүрдүүлэх боломжгүйг нь буулгуулах хүртэл арга хэмжээ авч байсан. Энэ жил гурван ШТС-ыг буулгуулсан.

Улаанбаатар хотын хэмжээнд байгаа ШТС-ууд байгаа автомашинуудаа хангалттай цэнэглэж байгаа. Тиймээс манай байгууллагын зүгээс  нэмж зөвшөөрөл, газар олгох шаардлагагүй гэдэг албан тоотоо холбогдох байгууллагад явуулсан.” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618372
0 эможи

Зочин
2020-07-04 15:26
даш
2020-07-03 17:12
улсын нөөцөд гэнээ. ха ха
keyboard_arrow_up